ШУУРХАЙ: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг АТГ-аас өнөөдөр 18.00 цагийн үед СААТУУЛЖ, 461-р хорих ангид хүргэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өнөөдөр АТГ-аас саатуулсан байна. Тодруулбал, өнөөдөр 18.00 цагийн үед түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьжээ.

Бидэнд олдсон мэдээллээр, түүнийг ЭХТА-ийн 22.1.3 дах хэсэг зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Тус зүйл ангид “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэж заасан байдаг.

Сануулахад, Н.Баяртсайхан нь УИХ-ын гишүүн болон Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр 2016 оноос хойш 2019 хүртэл Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэм дулаан, нойтон цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэм дулаан, нойтон цас орно
 
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!