Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр: 777 тэрбум төгрөгийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулт өгөв. Тэрбээр хэлэхдээ,

"ХАА-н салбарын төсөв нэмэгдсэн. 777 тэрбум төгрөгийг “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд банкуудаас олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна.

Мөн энэ салбарт таван төрлийн урамшуулал байгаа. Үйлдвэрт тушаасан нэг литр сүү тутамд 1000 төгрөг, борлуулсан ногооны тонн тутамд 100 мянган төгрөг, гурилын үйлдвэрт тушаасан улаан буудайн тонн тутамд 85 мянган төгрөг, үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөг, нэхийний кг тутамд 3000 төгрөг, сарлагийн хөөврийн кг тутамд 10 мянган төгрөг гэх мэт үйлдвэрлэлээ дэмжсэн санхүүжилтийн бодлого яваа" гэсэн юм.

Бие даалтын долоо хоногт бага ангийн сурагчид танхимаар хичээллэхгүй ч музей үзэж, спортоор хичээллэнэ
Бие даалтын долоо хоногт бага ангийн сурагчид танхимаар хичээллэхгүй ч музей үзэж, спортоор хичээллэнэ
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.