УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Төрөөс иргэдэд жүжиг, кино үнэгүй үзүүлж байгаа нь ямар зорилготой вэ. Эрхийн бичиг тараахгүй байснаар иргэд соёлгүй, боловсролгүй байх гээд байна уу" гэх асуултыг тавьсан бол
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Та ганцхан кино, жүжгээр соёлыг хязгаарлаж байна. Энэхүү эрхийн бичгээр ном худалдан авч дугуйлан секцэд хамрагдана" гэх хариуг өглөө.
Сануулахад UBN сайт есдүгээр сарын 30-ны өдөр Сайд Ч.Номингийн багцад хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “эрхийн бичиг“ төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардлыг мөрдөх журам, аргачлалгүй төсөвлөсөн тухай аудитын дүгнэлтийн мэдээллийг нийтэлсэн байдаг. ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!