Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Монголбанкныхан ЗГ-тай нэг хөнжилд орж дурлахгүйгээр “үнсэлцэхгүй” байх зарчим сүүлийн жилүүдэд ковидоос болж алдагдсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс асуулт асуулаа.

Тодруулбал тэрбээр "Өнгөрсөн ковидын үеэр Монголбанк дүрмийн алдаа гаргасан. Тэр нь улс төрөөс хараат бус байх буюу "Засгийн газартай нэг хөнжилд дурлалцахгүйгээр үнсэлцэхгүй" гэдэг алтан зарчим ковидын жилүүдэд зөрчигдсөн. Одоо бид хэвийн горимд шилжиж орсон байгаа. Монголбанк цаашид улс төрийн шийдвэр гаргалтаас хэр хараат бус байх боломжтой байна вэ. Тухайлбал, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого төгрөгийн тогтвортой байдлын ханшд яаж нөлөөлөх вэ гэдэгт тооцоо, судалгаа хийсэн зүйл байгаа юу" гэв.

Монгол Улс өөрийн хиймэл дагуулгүйгээс болж жилд  32-80 тэрбумыг түрээсэнд төлдөг
Монгол Улс өөрийн хиймэл дагуулгүйгээс болж жилд 32-80 тэрбумыг түрээсэнд төлдөг
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.