Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мопедтой зорчиж явсан 2 хүнийг мөргөж, зугтаасан Ө-д яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 7-ноос аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42428, мөрдөн байцаалтын 3427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Тээврийн прокурорын газраас иргэн Г.Ө нь Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мопедтой зорчиж байсан 2 иргэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, холбогдох байгууллагад мэдэгдэлгүй ослын газраас зугтаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйдд зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

-Гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна
Нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.