Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Ховд аймагт томуу, томуу төст өвчний халдвар өндөр байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох захирамжийг гаргалаа. Тухайлбал, томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөрсөж, амбулаторийн нийт үзлэгийн 15,1 хувийг эзлэх болсон учраас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Захирамжийн хүрээнд СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 10-наас 20-ны өдөр хүртэл хааж, ЕБС-ийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 13-наас 20-ны өдрийг хүртэл долоо хоногоор сунгахаар шийдвэрлэжээ.

Мөн тус захирамжаар жирэмсэн болон тав хүртэлх насны хүүхэд нь ханиад томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт зөвшөөрчээ. 

 

ФАТФ-ын 40 зөвлөмжийг Монголбанк орчуулан олон нийтэд хүргэлээ
ФАТФ-ын 40 зөвлөмжийг Монголбанк орчуулан олон нийтэд хүргэлээ
 
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Д.Энхтүвшин: Төсвийн зардалтай холбоотойгоор тодорхой үр дүн гарч байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.