Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 Зөвлөмж)-ыг орчуулж олон нийтэд нээлттэй хүргэлээ.
ФАТФ-аас Аравдугаар сарын 13-18-ны өдрүүдэд Парис хотод болсон ээлжит хурлаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлын талаар Монгол Улсын сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан ахиц дэвшлийн талаар хэлэлцээд хяналтад байх орнууд буюу Саарал жагсаалтад оруулах шийдвэр гаргаж байсан билээ.
ФАТФ-ын зөвлөмжтэй ЭНД дарж танилцаарай.