Түрээсэлсэн байрандаа засвар хийсэн 6 сая төгрөгөө авахаар шүүхдээд ялжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

Нэхэмжлэгч А, Б нар нь хариуцагч Ц-д холбогдуулан түрээсийн байрны засан сайжруулалтын зардалд 16,066,571 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Ингэхдээ “... Ц-тэй 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж *** хаягт байрлах талбайг түрээсэлсэн. 2021.02.05-ны өдөр түрээсийн байрны засвар дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байтал Ц түрээсийн төлбөр хэсэгчлэн төлөх боломж олголгүй 2021 оны 12 сараас түрээсийн байрнаас гарахыг шаардсан.

Түрээсийн байр анх засваргүй, өрөө тасалгаагүй байсныг 5 өрөөтэй, тохижилт сайтай болгон засварласан” гэж тайлбарласан.

Хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч “... Түрээсийн гэрээнд “Түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлсийг түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” гэж, мөн “Түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээг цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсны дагуу хүлээлцэж, үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцан түрээсийн төлбөрт суутгаж тооцохгүй, мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй” хэмээн заасан” гэж тус тус маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээч *** ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарын түрээсийн талбайд хийсэн засварын зардлын хэмжээг нийт 7,194,200 төгрөгөөр тогтоосон, үүнээс салгах боломжтой материалын зардал, ажлын хөлс болох 896,000 төгрөгийг хасаж, засан сайжруулалтын зардалд 6,298,200 төгрөгийг хариуцагч Ц-гээс гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хяналтын шатны шүүх нь дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Даваа гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цас орно
Даваа гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цас орно
 
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!