Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 14-н хүртэл дараах 6 байршлын замыг ХААНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Өнөөдрийн байдлаар дараах 6 байршилд авто замыг хааж, шинэчилж байна.

  • Налайхын авто замаас “Скай ресорт” хүртэлх авто замыг өчигдөр /2024.10.11/ 23:00 цагаас 14-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг аравдугаар сарын 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • "Хоме плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
  • Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Барс" захын уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн эгнээг аравдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Н.Ганибал: Хамтарсан Засгийн газар АН-ын орон нутгийн сонгуульд “эерэг“ буулаа гэж харж байна
Н.Ганибал: Хамтарсан Засгийн газар АН-ын орон нутгийн сонгуульд “эерэг“ буулаа гэж харж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.