Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын цолтой бөхчүүдийн барилдааны оролцоог харгалзан баяр наадмаар барилдах эрхийг нь олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж “Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам”-ыг 2020 оны 01-р сараас дахин мөрдөхөөр тогтлоо.

  • 27 хүртэлх насны бөхчүүд нийт барилдааны 80 хувьд;

  • 28-33 насны бөхчүүд нийт барилдааны 70 хувьд;

  • 34-37 насны бөхчүүд нийт барилдааны 50 хувьд заавал барилдах;

  • 38-аас дээш насны бөхчүүд сайн дураараа барилдана. 

Улсын цолтой бөхчүүд дээрх байдлаар барилдаанд оролцохгүй бол улсын их баяр наадам болон цагаан сарын барилдаанд зодоглох боломжгүй болжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо

ГИТЛЕР БА ЧИНГИС
ГИТЛЕР БА ЧИНГИС
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.