Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГИТЛЕР БА ЧИНГИС

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 10 секунд

Ираны гадаад хэргийн сайд гуай Д.Трампын дайралтыг “like Hitler, Like Chinggis” гээд хэлчихсэн юм уу даа. Манайхан Чингис хаандаа хир халдаадаггүй болохоор сошиалаар нэг давалгайлж байх шиг байна. Мэдээж Монгол хүн бүрийн бахархал нь Чингис хаан мөн. Гэтэл бидний тахин дээдлээд байдаг Чингис хаан, Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтөний түүхэнд ямар ул мөр үлдээсэн талаар хэдүүлээ хэдэн баримт, өөр өнцгөөс харсан дүгнэлтүүдийг нэг эргэцүүлье.Дэлхийд хоёрдугаар дайн гарахаас өмнө буюу 1939 онд манай гараг дээр 2.3 тэрбум хүн амьдарч байжээ. Гэтэл Гитлер гэж өрөөсөн төмсөгтэй Австри эр гарч ирээд учиргүй их дайн өдөөж бөөн бөөнөөр нь алж хядаад 50 сая хүнийг хороочихож. Өнөөдөр Гитлерийг дэлхийн улс орнууд бүү хэл төрүүлж буй болгосон Австри, Герман ч сайнаар ярьдаггүй. Харин ч аймшигт алуурчин, зандалчин гэдгээр 20 зууны түүхэнд үлдсэн. Өнөөдөр Гитлерийг магтсан өнгө аястай үг, зөвтгөсөн байр суурь илэрхийлбэл торгуулаад зогсохгүй шоронд орно. Зандалчин эр 50 сая хүний амийг авч одсон нь тухайн үеийн дэлхийн хүн амын 0.23 орчим хувийг эзэлдэг юмаа даа. Аймшигтай.

Гэтэл тэрнээс өмнөх цуутай зандалчныг тодруулах гэхээр яалтчгүй Монголын эзэнт гүрний үед очоод буучихдаг ажээ. Монголын дарангуйллын үед 20 орчим сая хүн амиа алдсан гэж эрдэмтэд үздэг. Энэ нь тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 5 хувьтай тэнцэнэ. Манай гараг дээр 400 орчим сая хүн амьдарч байсан бололтой. Галт зэвсэг хөгжөөгүй, нийтээр нь дэсэлж дэлбэлдэггүй улаан гараараа үзэлцдэг байсан ийм үед нийт хүн төрөлхтөний 5 хувийг хядсан явдлыг бид шагшин магтаж, зөвтгөх ёстой бол Гитлерийг ариухан амьтан байсан гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

2003 онд АНУ-ын цэргүүд Иракруу довтолоход Саддам хуссейн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Багдадруу 800 жилийн өмнө Монголчууд дайрч байсан, 800 жилийн дараа Янкууд дайрлаа” гэж хэлж байв. Исламын ертөнцийн шалгарсан Гитлер бол манай их хаад юм. Тэдний хувьд Гитлер харин ч “суга” хядна гэж ёстой гурилдсан нөхөр юм. Одоогоос арваад жилийн өмнө би Египет Улсад аялж байлаа. Нэг араб эр хаанаас ирснийг минь асуухад Монголоос ирсэн гээд “Do you know Chinggis Khaan” гээд хэлчихсэн чинь нүд нь эргэлдээд, заналтай ширүүн хараад яваад өгчихөж билээ. Тэд тэнэгтээ бидний агуу их гүрний ач гавьяаг үгүйсгэдэггүй юм. Тэдэнд тэгэх шалтгаан бий.

Исламын түүхэнд Хүлэгү хааны хядлага өчигдрийн мэт үргэлж яригддаг. Багдад нэн эртнээс исламын ертөнцийн бахархал болсон соёлт, үзэсгэлэнт хот байжээ. Хүлэгү тэргүүтэй Монголчууд өөрсдөд нь дагаар ороогүй Багдадын хальфийг дарахаар 12 өдөр байлдан буулгаж аваад хальфийг алт эрдэнэстэй өрөөнд нь өлсгөж алсан байдаг. Жанжин ноёдыг алтаар цутгах, өлсгөлөн нохойд бариулах зэргээр зэрлэгээр хөнөөсөн байна. Монголчууд бууж өгсөн ард иргэдэд хүлцэнгүй ханддаг гэсэн ойлголт энэ хотод тэс өөрөөр хэрэгжиж хамгийн багадаа 1.0 сая орчим энгийн иргэнийг \зарим түүхчид 1.8 сая гэдэг\ хүйс тэмтэрч хүүрээр нь уул овоо босгосон гэж тэмдэглэжээ. Тигр мөрөн бүтэн сар цусаар урссан гэдэг. Аллах! Хамгийн харамсалтай нь Хүн төрөхтөний хамгийн том номын санг ямар ч эргэлзээгүй түймэрдсэнд перс хэл дээр бичигдсэн дэлхийн анхны хэвлэмэл хууль өртсөн гэдэг. Жигшин зэвүүцдэггүй юмаа гэхэд тахин шүтээд байхааргүй түүх. 

Чингис хаан гитлер биш юмаа гэхэд гэгээн Есүс лав биш. Саяхныг хүртэл даумны синдромийг дэлхий даяараа Монголойд гэдэг байсныг мартах хэрэггүй. Цочмог ууртай балмад ааштай нэгнээ “яг Монгол” гэж арабууд хэлдэг. Хүүхэд багачууд үгэнд нь орохгүй бол “Чингист өгнө шүү” гэж айлгадаг. Дургүй минь хүрэвч бодит байдал, хөдлөшгүй үнэн. Тэд ингэж л хэлдэг. Ийм л ойлголттой байдаг. Ингэх хангалттай шалтгаан тэдэнд байдаг. Чингис хаан гоё сайхан их зүйл хийсэн гэж бид ярьж болно. Гитлерийн шууд бүтээлүүд нь Hugo Boss, Zenit, BMW, Wolkeswagon юм шүү дээ. Анагаах ухаан, харилцаа холбоо, хими, физик, урлаг гээд Гитлерийн хөгжүүлсэн цэргийн бус салбар тоо томшгүй олон. Заримдаа аливаа зүйлийг өөр өнцгөөс бусдын нүдээр харж сурах нь цаашдын зөв баримжаа олоход нэн тустай.

Даруухан байцгаая. Исламын ертөнц манай хаадын нэрсийг биднээс илүү мэддэг. Гэхдээ бахархаж биш, занаж. Түүхэндээ дургүй, улс орноо өмөөрдөггүйдээ ингэж бичсэнгүй .Мэдэхгүй энд тэнд томорч яваад “харам” хийгээд “халал” болчихов гэж сануулж буй нь.

 

Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар санал солилцов
Эмийн үнийн хөнгөлөлтийн талаар санал солилцов
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.