Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан, үүлэрхэг

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

2024 оны 09-р сарын 22-ны 20 цагаас 09-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. Шөнөдөө -0…-2 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

“Чанга дуугарлаа“ гэх шалтгаанаар архидан согтуурсан үедээ найзтайгаа маргалдаж, амийг нь хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ
“Чанга дуугарлаа“ гэх шалтгаанаар архидан согтуурсан үедээ найзтайгаа маргалдаж, амийг нь хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Дур мэдэж шатахууны үнээ 200 төгрөгөөр нэмсэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.