Амазоны ойн түймэр 2019 онд өнгөрсөн жилийнхээс 30.5%-иар ихэссэн гэдгийг сансрын судалгааны байгууллага INPE-ээс лхагва гарагт мэдээллээ.
2018 онд Амазоны бүсэд 68.345 түймэр гарсан бол 2019 онд 89.178 болж нэмэгджээ. Түймрийн хэмжээ нэмэгдсэн ч жилийн 109.630 түүхэн дунджаас бага байна.
Амазон бол дэлхийн хамгийн том ойн бүс. Дэлхийн дулаарлыг үүсгэдэг нүүрс хүчлийн хийг хамгийн ихээр шингээдэг учир уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол зүйлд тооцогддог.
2019 онд Жаир Болсонару Бразилын Ерөнхийлөгч болсноос хойш тус улсад мод их хэмжээгээр огтолж байгаа асуудал хөндөгдөж, Амазоныг яаралтай хамгаалах шаардлагыг бий болгоод байгаа.
Амазоны ширэнгэн ойн ихэнх хэсэг Бразилын газар нутагт хамаардаг. Ерөнхийлөгч Болсонару Амазонд хөгжлийг бий болгохын тулд фермерчид, мод бэлтгэгчдийг дэмжиж, Ибама байгаль орчныг хамгаалах байгууллагын хүчийг сулруулж байна гэж судлаач, байгаль орчныг хамгаалагчдад шүүмжлүүлсэн.
Хүчтэй ойн түймрийг унтраах хүнд асуудалтай Бразил, Боливи улс 2019 онд тулгарсан.