Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл “ТОП-10”-т шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монгол Улсын гэрэл зурагчны бүтээл шилдэг 10-т багтаад байна. 

Дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчин 1746 бүтээлээ сойсноос “Спортын гайхамшигт агшин” төрөлд Чулуунбаатарын Ганбатын бүтээл “Шилдэг 30”-ын нэгээр шалгараад байсан юм.  AIPS өчигдөр  шилдэг 30-аас топ 10-ыг шигшин зарлахад манай зурагчны бүтээл нэрлэгджээ.

Энэ сарын 15-нд “AIPS Sport Media Awards”-ын номинаци тус бүрийн гурван ялагчийг тодруулна. Шагнал гардуулах ёслол  хоёрдугаар сарын 3-нд Унгарын Будапешт хотноо, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар Их хурлын үеэр болох юм байна. 

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан ажиллаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпын дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагнал (2017) хүртэж байсан юм.

Английн хунтайж Харри болон Меган Маркл нар ордноос гарч буйгаа мэдэгдлээ
Английн хунтайж Харри болон Меган Маркл нар ордноос гарч буйгаа мэдэгдлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга