Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Английн хунтайж Харри болон Меган Маркл нар ордноос гарч буйгаа мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 0 секунд

Сассексын гүн Харри, түүний гэргий Меган Маркл нар Их Британий хааны гэр бүлийн үүргээс татгалзаж, ордноос гадуур амьдран санхүүгийн хувьд хараат бус болохоо мэдэгдлээ.

Тус мэдэгдлээс өмнө хатан хаан болон хунтайж Виллиам Уильям нарын хэнтэй ч зөвлөлдөөгүй учир Букингемийн ордон мэдэгдэлд “сэтгэл дундуур” байна.

Өнгөрсөн 10 сард хунтайж Харри, Меган нар олон нийтэд өөрсдийн асуудлаа илэн далангүй хуваалцсан.

Лхагва гарагт инстаграм хуудаснаа оруулсан гэнэтийн мэдэгдэлдээ “олон сар бодож, хамтдаа хэлэлцсэний эцэст” уг шийдвэрийг гаргасан гэжээ.

“Их Британий хааны ордноос гарч, санхүүгийн хувьд хараат амьдрах ч Хатан хааныг үргэлжлүүлэн дэмжих болно” гэж мэдэгдэлдээ бичжээ.  

Өөрсдийн цаг хугацаагаа Англи, Хойд Америкийн хооронд тэнцүү өнгөрүүлнэ гэв.

“Үүссэн ан цав

BBC-гийн хааны ордны сурвалжлагч Жонни Даймонд ордны зүгээс хааны гэр бүлийн гишүүдтэй зөвлөлдөөгүй гаргасан шийдвэр томоохон асуудал үүсгэнэ гэлээ. Нэг талдаа Харри, Меган хоёр, нөгөө талдаа хааны гэр бүл гэсэн томоохон цав үүсээд байна.

Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгч гүн, гүнгийн авхайгийн гаргасан шийдвэрийг хэлэлцэх үйл явц эхэн үедээ явааг мэдэгдээд “Өөр зам сонгох болсон тэдний хүслийг бид ойлгож байгаа, гэвч төвөгтэй асуудал учир цаг хугацаа шаардлагатай” гэжээ.

Зул сарын баяраар хос хоёр зургаан долоо хоногийн амралт авч, таван сард төрсөн хүү Арчитайгаа Канадыг зорьсон.

Эзэн хааны ордонд байх хугацаанд гүн, гүнгийн авхай хоёр асар их ажилтай байсан нь тодорхой. Үргэлж олны өмнө гарах шаардлагатай тулгарна. Харри хунтайж камерын өмнө байх дургүйгээс гадна, хос хоёр үйл ажиллагаанд оролцохоос залхсан нь илт.

“Өөрийн гэсэн дуу хоолойгүй нэр төдий хүн байхаас залхаж байна. Ямар нэгэн зүйл хэлэх тоолонд минь үргэлж шүүмжилдэг” гэж Меган 2019 оны ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: BBC

Агаарын чанар сайжирсан ч агаар дахь хүхэрлэг хэмжээ нэмэгдэнэ
Агаарын чанар сайжирсан ч агаар дахь хүхэрлэг хэмжээ нэмэгдэнэ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.