Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх 2025 онд тохионо. Түүхт ойг тохиолдуулан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр Иргэний нисэхийн үндэсний төв “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай өнгөрсөн оны 10 дугаар сард Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. “Тэнгэр газрын хязгаарт” олон ангит уран сайхны киноны зураг авалт өчигдөр эхэлж, анхны мотор дуугарлаа.
Орчин үеийн залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын талаар үзэгчдийн таашаалд нийцэх, сонирхолтой олон ангит кино бүтээл туурвих зорилгоор бүтээж байгаа энэхүү кинонд нисэхийн салбарт ажилладаг залуусын тухай өгүүлнэ. Үүгээрээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан нисэхийн салбарын ажил мэргэжлүүдийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг үзэгч, олон нийт, залууст таниулан, үнэн зөвөөр ойлгуулах, агаарын тээврээр зорчигчдын мэдлэгийг дээшлүүлэх давхар ач холбогдол агуулсан гэдгийг кино багийнхан онцолж байна. Төрөл жанрын хувьд романтик комеди, романтик драм, гэр бүлийн драм, драм хэлбэртэй 16 ангит кино байх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!