Нийслэл хотод шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 4.0 сая төгрөг болж өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 11.9, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа билээ.
Тэгвэл хуульч О.Батхүү "Орон сууцны талбай хэмждэг MNS стандарт гэж бий. Байрны мкв 10 саяд хүрч байгаа одоо үед 2-3 мкв зөрүү гарахад 20-30 сая гэсэн үг. Бүтэн байраар нь үзвэл мкв зөрүү хэдэн тэрбумд хүрнэ.
Зөвхөн байр гэлтгүй оффис дээр ч зөрүү гардаг. Монголын томоохон оффисын барилгад байр худалдан авсан компани байраа зарах үед хэмжилт хийлгэхэд гэрчилгээнд бичигдсэн хэмжээнээс 10 мкв дутсан тохиолдол бий.
Судлаад үзэхэд ижил зохион байгуулалт бүхий дээд доод давхрууд бүгд 10-12 мкв-н зөрүүтэй бичигдсэн нь тогтоогдсон. Өнөөгийн ханшаар бодвол хэдэн арван тэрбум төгрөг барилгын компани "шомбодсон" гэсэн үг.
Хүмүүс хуулийн мэдлэггүйгээс байр хүлээн авахдаа талбайн хэмжилт хийлгээгүйгээс болж мкв дутуу байр авч хохирох тохиолдолд ихээр гарах болсон" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!