Хөгжлийн бэрхшээлтэй иргэний биед халдсан гэх хэргийг шийтгэл оногдуулах саналтайгаар шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 2-6-ны хооронд 37.186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 341 хэргийг хүргүүлсэн байна. Тухайлбал,

Цахим орчинд наймдугаар сарын 22-ны өдөр “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам Центр” төвийн автомашины зогсоол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний биед халдаж, автомашины дугуйны хийг гаргасан” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.

Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “Т”-ын үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д заасны дагуу шийтгэл оногдуулах саналтай энэ оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Гар утас хулгайлж, хилээр гаргах гэж байсныг илрүүллээ
Гар утас хулгайлж, хилээр гаргах гэж байсныг илрүүллээ
 
Э.Бат-Үүл: Улаанбаатарчууд их зэрлэгшиж, хэрүүлжсэн байна. “Хэрүүлийн бузар“-тай хот яаж хөгжих вэ дээ
Э.Бат-Үүл: Улаанбаатарчууд их зэрлэгшиж, хэрүүлжсэн байна. “Хэрүүлийн бузар“-тай хот яаж хөгжих вэ дээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!