Хилээр оруулж ирсэн барааг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлсэн ГЕГ-ын албан тушаалтанд яллах дүгнэлт үйлджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Г.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн Ж.Г-ийн Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараа материалыг гаальд мэдүүлэхгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-8 жил, харин хорих ял 2-8 жил байна гэж заажээ.

-22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар хасах, хорих ялын хэмжээ нь 5-12 жил.

Хүний эрүүл мэндэд хортой аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан компанийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хүний эрүүл мэндэд хортой аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан компанийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!