Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Орхон аймгийн МАН хууль зөрчсөн тул нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзахыг шаардаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.09.07/ мэдээлэл хийлээ.

------------------

Орхон аймгийн АН-ын дарга н.Батбаяр:

-Орхон аймагт МАН засаглаж байгаа. Эрх баригчидтай холбоотой хууль зөрчсөн асуудлууд өнгөрсөн найман жилийн хугацаанд замбараагаа алдсан. Орон нутгийн сонгууль эхэлсэнтэй холбоотойгоор МАН хууль зөрчөөд эхэллээ. Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд зааснаар есдүгээр сарын 2-нд нам дотроо нэр дэвшигчдээ тодруулах ёстой байтал Орхон аймгийн МАН-ын хороо есдүгээр сарын 3-нд нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Энэ үндэслэлээр Орхон аймгийн МАН-ын хороо сонгуульд оролцох боломжгүй болсон.

Хуульд цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа. Бүртгэлийнхээ хугацаанд нэр дэвшигчдээ тодруулаагүй бол бүртгэхээс татгалзана гээд Сонгуулийн тухай хуулийн 32-ийн 1.1-т тодорхой заасан. Тиймээс Орхон аймгийн Сонгуулийн хороонд шаардлагаа тавьсан. МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх албан тоотыг СЕХ-нд хүргүүлнэ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал:

-Сонгуулийн үйл явц хуулийн дагуу явагдаагүй тохиолдолд тухайн нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх асуудлыг Орхон аймгийн МАН зөрчсөн. Үүнийг нотлох баримтын хамт СЕХ-нд хүргүүлэх гэж байна. СЕХ Монгол Улсын хуулийг чандлан сахиж, шийдвэрээ гаргах ёстой. Тиймээс энэ бүгдийг харгалзан үзэж Орхон аймгийн МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэж болохгүй.

Ирэх жилээс шинэ технологиор авто замыг шинэчилж,  төсөвт шинээр бродюрын мөнгө тавихгүй
Ирэх жилээс шинэ технологиор авто замыг шинэчилж, төсөвт шинээр бродюрын мөнгө тавихгүй
 
Э.Бат-Үүл: Улаанбаатарчууд их зэрлэгшиж, хэрүүлжсэн байна. “Хэрүүлийн бузар“-тай хот яаж хөгжих вэ дээ
Э.Бат-Үүл: Улаанбаатарчууд их зэрлэгшиж, хэрүүлжсэн байна. “Хэрүүлийн бузар“-тай хот яаж хөгжих вэ дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.