УИХ ээлжит бусаар хуралдаж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Тэгвэл УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд ил болголоо. Ээлжит бус чуулган нь наймдугаар сарын 12-30-ны хооронд хуралдсан юм.
Бид энэ удаагийн ээлжит бус чуулганд хамгийн идэвх, оролцоо муутай буюу хамгийн их хоцорсон, тасалсан гишүүдийг нэрлэсэн. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь МАН-ын жагсаалтын зургаадугаарт бичигдсэн УИХ-ын гишүүн Д.Ганмаа юм. Тэрбээр гадаадад ажилтай гэх шалтгаанаар ээлжит бус чуулганд огт оролцоогүй буюу 7 удаагийн хуралдааныг өнжсөн байна. Түүний хувьд эмч мэргэжилтэй ажээ.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!