Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гурван жилийн зайтай АЛТАН медальтан төрсөн 8-р сарын 30-ны өдрийг “Монголын таеквондогийн өдөр“ болгон зарлалаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байна. Энэ наадмын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав алтан медаль хүртсэнээр паралимпын наадмын тав дахь медаль, гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан.

Түүний медаль хүртсэн өдөр бол наймдугаар сарын 30 бөгөөд гурван жилийн өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ.

ШУУД: Захирлынхаа хувьдаа мөнгө завшсан асуудлаар “ШҮГЭЛ” үлээсэн 6-р сургуулийн багш О.Одончимэгийг ажлаас нь халжээ
ШУУД: Захирлынхаа хувьдаа мөнгө завшсан асуудлаар “ШҮГЭЛ” үлээсэн 6-р сургуулийн багш О.Одончимэгийг ажлаас нь халжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.