Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгаас хот руу нэвтрэх автомашинуудыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд цагдаа, онцгой байдал болон тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан хаагчид хяналт шалгалт явуулж буй. Учир нь малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдах эрсдэлтэй тул орон нутгаас мал, малын гаралтай түүхийн эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулалтад хяналт шалгалт хийж байгаа нь энэ аж.

Алба хаагчид Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хяналт шалгалт ирэх аравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.

ЦЕГ: Таксины жолоочтой холбоотой асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна
ЦЕГ: Таксины жолоочтой холбоотой асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна
 
Улаанбаатарт ашиглалтад орох метрогоор оргил цагт нэг чиглэлд 17200 хүн тээвэрлэнэ
Улаанбаатарт ашиглалтад орох метрогоор оргил цагт нэг чиглэлд 17200 хүн тээвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.