Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Улаанбаатарт 23 хэм дулаан, бороотой

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 42 секунд

2024 оны 08-р сарын 27-ны 20 цагаас 08-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +8...+10 градус, бусад хэсгээр +12...+14 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ХАМТАРСАН ЗГ 2024-2028 ОНД: Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна
ХАМТАРСАН ЗГ 2024-2028 ОНД: Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.