Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртлээ.

Тэрбээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан бол энэ удаа мөн хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга боллоо.

Энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрыг эзэлсэн байна

Гарын авлага: Хятадад зорчих хүн бүрийн заавал татах аппууд
Гарын авлага: Хятадад зорчих хүн бүрийн заавал татах аппууд
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.