Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иранаас онгоцны хар хайрцгийг өгөхгүй гэж мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 50 секунд

176 хүнтэй нисэж явсан онгоц осолдсоны дараа Ираны зүгээс онгоцны хар хайрцгийг онгоцыг үйлдвэрлэсэн Боинг компани эсвэл АНУ-ын алинд ч өгөхгүй гэдгээ мэдээллээ.

Украины Боинг 737-800 онгоц Тегераны буудлаас хөөрснөөс нэг минутын дараа унасан. Ослоос нэг ч хүн амьд гараагүй.

Олон улсын агаарын эрх зүйн дагуу ослын шалгалтад Иранаас тусламж үзүүлэх ёстой.

Шинжээчдийн үзэж байгаагаар хар хайрцгийг цөөн хэдэн орон л задлан шинжлэх боломжтой.

Иран улсын зүгээс АНУ-ын агаарын хоёр баазад пуужингаар цохилт өгсний дараахан онгоц осолдсон. Хоёр үйл явдал хоорондоо холбоотой эсэх нотолгоо байхгүй байна. 

АНУ-д хийгдсэн Боинг онгоцтой холбоотой ослын үзлэгт АНУ-ын Тээврийн үндэсний аюулгүйн алба голчлон ажилладаг. Гэвч осол болсон улсын хуульд нийцэж, зөвшөөрлийн дагуу ажиллах ёстой.

Харин Ираны Иргэний агаарын тээврийн газрын дарга Али Абедзаде “Онгоц үйлдвэрлэсэн компанид болон Америкчуудад хар хайрцгийг өгөхгүй. Ослыг Ираны агаарын тээврийн газраас шалгана. Шалгалтын явцад Украины тал байж болно” гэж Ираны Мер мэдээллийн агентлагт хэлжээ.

Та мэдэх ёстой

Киевийг зорьж явсан 176 зорчигчтой Украйны PS752 олон улсын агаарын нислэг лхагва гарагт Иранд осолдсон.

Онгоцонд нийт долоо орны зорчигчид байснаас ихэнх нь Иран, Канад улсын иргэд байжээ.

Украин дахь Тегераны элчин сайдын яамнаас онгоцны ослыг хөдөлгүүрт саатал гарснаас гэж мэдэгдсэн ч удалгүй мэдэгдлээ буцаажээ.

Ослын үед үзэгдэх орчин хязгаарлагдаагүй, онгоцныг туршлагатай баг удирдаж явсан гэж албаныхан мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленски албаны дүгнэлт гарахаас өмнө “осолтой холбоотой таамаглал, батлагдаагүй онол” дэвшүүлэх хэрэггүй гэсэн юм.

Ираны хэвлэлийн зүгээс ослыг техникийн сааталтай холбоотой гэж мэдээлжээ. Али Абедзаде ослыг терроризмтой холбоогүй гэж Мер агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Эх сурвалж: BBC

Босго нь намдсан Монголын төр
Босго нь намдсан Монголын төр
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.