Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурт хэзээ живсэн нь тодорхойгүй ачааны машиныг 50 метрийн гүнээс гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна.

Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид болон Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Ажлын хэсэг гуравдахь техник хэрэгслийг наймдугаар сарын 09-нд амжилттай татан гаргалаа. Татан гаргасан автомашин нь живсэн огноо, улсын дугаар тодорхойгүй ЯГ-6 загварын ачааны автомашин бөгөөд 1936 онд хуучнаар ЗСБНХУ-ын Ярославскийн автомашины үйлдвэрт 5 тонны даацтай цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Тус автомашиныг 50 метрийн гүнээс 62 цаг ажиллаж, татан гаргасан байна.

П.Орхон ДАГАХ барилдаан хийхээр боллоо
П.Орхон ДАГАХ барилдаан хийхээр боллоо
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.