Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Хуульчдын холбооноос мэдээлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Наймдугаар сарын 1-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

09:00-13:00 цагт: МУИС-ийн номын санд: “Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын симпозиум хэлэлцүүлэг болно. Утас: 9980-9424.

09:30-10:00 цагт: "Сэндли” ББСБ “Сэндли 2.0” бонд гаргахтай холбогдуулан анхдагч арилжааны цан цохих үйл ажиллагаа Санхүүчдийн талбай буюу Банк санхүүгийн салбарын билэг тэмдэг болсон Бухын хөшөөний дэргэд болно.

10:40 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Хуульчдын холбооноос мэдээлнэ. Утас: 8806-7061, 9806-6116.

11:40 цагт: Жилд 40 мянган хүнд үйлчлэх, эрт илрүүлэг, оношилгооны “NURA” Зайсан төв нээлтээ хийнэ. Утас: 9913-6651.

12:00 цагт: Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

13:30 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар мэдээлэл хийнэ.

-Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт эхэлнэ. Чуулга уулзалт 4 өдөр үргэлжилнэ.

-“Хичээлийн шинэ жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд өнөөдрөөс 15 байршилд гарч эхэллээ.

-“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс нийслэлийн 9 дүүргийн 21 байршилд зохион байгуулна.

-Соёлын өвийн Үндэсний төвд (Буянт-Ухаа Архивын ерөнхий газарт): “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ–ХЭЛ ХУУР МИНУ” сэдвийн дор хэл хуур тоглогчдын улсын анхдугаар наадам эхэлнэ.

-“Шинэ Хархорум” хот төлөвлөлтийн шилдэг 5 багийн бүтээлийг өнөөдөр эцэслэн шалгаруулна.

ХЭҮК: Орхон аймагт зохиогдсон уралдааны үеэр 14 хүүхэд унасан ч бэртэл аваагүй тул ар гэрт нь хүлээлгэн өгсөн
ХЭҮК: Орхон аймагт зохиогдсон уралдааны үеэр 14 хүүхэд унасан ч бэртэл аваагүй тул ар гэрт нь хүлээлгэн өгсөн
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.