Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна.
Энэ үеэр 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Нийслэлийн тодорхой хэсэг буюу төрийн байгууллагуудыг Богд уулын урд тал руу гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүний хүрээнд зарим төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тухайлбал, "Өөдөө тэмүүлэх монгол” гэх нэртэй ган татлагат 900 метр гүүрийг барьж, Богд уул руу 5.6 км 6 эгнээ бүхий туннел барина. Төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолборыг Кувейтын аманд барина" гэлээ.