Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Баярмаа: Хорих ангид хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар нээлттэй СОНСГОЛ зохион байгуулъя

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүд хамтран хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхээс ангид байх хууль эрх зүйн орчны хяналтыг сайжруулах талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаа мэдэгдэж, УИХ дахь бусад эмэгтэй гишүүддээ уриаллаа.

Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр цагдан хорих 461-р ангид хоригдож байгаад эмнэлэгт хүргэгдэн нас барсан 21 настай талийгаач О-гийн асуудалд ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон алба хаагчдад хариуцлага тооцох асуудлыг шударгаар явуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхийг хуулийн байгууллагаас шаардах бол, цаашлаад хорих ангид ял шийтгэгдэж байгаа хүмүүсийн эрх хаалттайгаар зөрчигддөг байдлыг хяналттай болгож, таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Нээлттэй сонсголыг зохион байгуулахдаа Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх, эрх чөлөөгөө эдлэх, халдашгүй чөлөөтэй байх эрх нь зөрчигдсөн иргэдийн тодорхой кейсүүд дээр үндэслэн зохион байгуулах бөгөөд эрүүдэн шүүлтээс ангид байх, сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлан саатуулдаг зэрэг хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй ноцтой зөрчлүүдийг арилгах талаар зөвлөмж гарган холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ
Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.