Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тамирчны мэдүүлгийг оролцох төрлийнх нь ХОЛБОО гаргадаг. Олимпын хороо зуучлалын үүрэгтэй“

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Олимпын наадмын буудлагын төрөлд манай улсаас Эрэгтэйчүүдийн төрөлд Н.Баяраа, Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн нар эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцохоор болоод буй юм. Гэвч ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарын 3 дасгалд буудах эрх авах байсан мэдүүлэг бүхий албан бичгийг Буудлагын холбоо дутуу бөглөж МҮОХ-нд хүргүүлсэн байсан гэх асуудлаас үүдэн хоёр тамирчин зөвхөн нэг дасгалдаа буудах эрхээ авч, 2 дасгалдаа оролцох боломжгүй болсон талаар мэдээлэл гарсан. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн н.Жаргалсайхан "Тамирчны мэдүүлгийг оролцох төрлийнх нь ХОЛБОО гаргадаг. Олимпын хороо бол зуучлалын үүрэгтэй. Тамирчны эрх ашгийг хангах үүднээс ОУОХ руу албан тоотыг хүргүүлэхээр боллоо" гэв.

Нийслэлийн 18 байршилд 30-60 жилийн насжилттай 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ
Нийслэлийн 18 байршилд 30-60 жилийн насжилттай 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.