Өнгөрсөн долоо хоногт /2024.07.08-14/ гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж, гурван хүн гэмтсэн байна. Харин 17 иргэний амь насыг онцгой байдлын албан хаагчид авран хамгаалжээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр улсын хэмжээнд 100 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Тодруулбал, нийслэлийн 7 дүүрэг болон 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын талаар иргэдээс дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 11 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.