Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг ЦУОШГ-аас гаргалаа.

Маргааш буюу энэ сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Хилийн боомтууд энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ
Хилийн боомтууд энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.