Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 17 настай хүү тогтоол усанд сэлэх гэж ороод амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнөөдөр /2024.07.09/ өдрийн 12:08 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тогтоол усанд хүн осолдсон гэх дуудлага мэдээлэл ОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 17 настай эрэгтэй усанд сэлэх гэж байгаад осолдож нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Сүүлийн өдрүүдэд голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд,

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
  • Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналт тавих
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
  • Баталгаат зам гүүрээр зорчих
  • Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Дорнодод өдөртөө  36 хэм хүртэл ХАЛНА
Дорнодод өдөртөө 36 хэм хүртэл ХАЛНА
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.