Дорнодод өдөртөө 36 хэм хүртэл ХАЛНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар ус цаг уурын байгууллагаас баруун, төвийн аймгуудаар болон говийн, зүүн аймгуудаар түр зуурын аадар бороо орохыг мэдээлжээ. Тодруулбал, 10-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн салхи борооны өмнө түр зуур салхи ширүүсэх нь. Харин хангайн бүсийн нутаг, голын ай сав газрын орчмоор өдөртөө 31 хэм хүртэл халах төлөвтэй байна. Мөн Дорнод-Монголын тал нутгаар өдөртөө +36 хэм хүрч шөндөө 18-23 хэм хүртэл халуун хонох нь. Тэгвэл Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус хүрэх төлөвтэй байна.

Г.Лувсанжамц: Би Хотын дарга Х.Нямбаатартай цусан төрлийн холбоо байхгүй
Г.Лувсанжамц: Би Хотын дарга Х.Нямбаатартай цусан төрлийн холбоо байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц