С.Зоригийг хөнөөсөн хэргээр тусгай албаны ажилтан асан гурван хүнийг саатуулж, байцаалт авч байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Тусгай албанд ажиллаж байсан хүнийг саатуулаагүй. Үндэслэлгүй худал мэдээлэл" гэлээ.
Эргэн сануулахад, Цагдаагийн байгууллага С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1998 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэд технологи ашиглан шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
ДНК мэдээллээр энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Одоогоор уг ДНК мэдээлэл нь хэнийх болохыг шалгахаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.