Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэн Киргиз улсад хар тамхи худалдаалж байгаад баригджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх этгээд нь 2023 онд Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Киргиз улсад мөн хар тамхи мансууруулах бодис худалдаалах шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

ШУУД: 126 гишүүнтэй парламентын анхны чуулган хуралдаж байна
ШУУД: 126 гишүүнтэй парламентын анхны чуулган хуралдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.