Шинэ парламентын анхдугаар чуулганыг Д.Рэгдэл нээж хуралдуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж, дүнгээ танилцуулсан билээ. Тэгвэл шинээр бүрэлдэх парламентын зарим сонин хачнаас та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж буй. Тэгвэл уг парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн нээн хуралдуулаг хуультай.

Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулахаар байна.

Дүгэрийн Рэгдэл

-1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн

-1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль,

-1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж биологийн багш мэргэжил, биохимич мэргэшлээр төгссөн.

-1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.

-2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон байна.

-1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА, 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА,

-1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант,

- 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч,

-1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга,

-2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,

-2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч,

-2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

-ШУА-ийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхын саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аж.

-Академич Д.Рэгдэл нь 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэж байжээ.

Парламентад суудал авсан 4 нам, нэг эвсэл ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлнэ
Парламентад суудал авсан 4 нам, нэг эвсэл ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлнэ
 
Ерөнхий сайд “Эрчим хүч, орон сууц, баялгийн сан, авлигын асуудлыг багтаасан хөтөлбөр дээр АН, ХҮН нам нэгдэхгүй бол дангаараа засаг байгуулна“ гэж Ерөнхийлөгчид хэлжээ
Ерөнхий сайд “Эрчим хүч, орон сууц, баялгийн сан, авлигын асуудлыг багтаасан хөтөлбөр дээр АН, ХҮН нам нэгдэхгүй бол дангаараа засаг байгуулна“ гэж Ерөнхийлөгчид хэлжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц