Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Монполимет” группийн 1300 гаруй ажилтны төлөөлөл Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Зургаадугаар сарын 21-ний баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт: СЕХ-нд: Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган турших, баталгаажуулна. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг турших, шалгах үйл ажиллагаа нээлттэй. Утас: 9912-2141.

11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд. Азид анх удаа диск гольфын спортыг хөгжүүлэх зорилгоор “Олон улсын мэргэжлийн диск гольфын холбоо” болон АНУ-ын Паул Макбет сангийн төлөөлөгчид удахгүй зохион байгуулах тэмцээний талаар мэдээлнэ.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц хэвлэлийн хурал зарлажээ.

10:30 цагт: Д.Сүхбаатарын талбайд “Монполимет” группийн 1300 гаруй ажилтны төлөөлөл тайван жагсаал хийж, үйлдвэрүүдийг нь нээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхээр хангаж өгөхийг шаардана. Утас: 8801-0222.

15:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” тайлангийн хэлэлцүүлэгтэй.

Өнөөдөр бороо үргэлжлэн орно
Өнөөдөр бороо үргэлжлэн орно
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д 2004 оноос хойш төрсөн бөхчүүдийг оролцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.