Миний “очсон” ирээдүйн Баянгол дүүрэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Төхөөрөмжийг зүүмэгц мэдээж, виртуал орчинд хөл тавина. Гэхдээ өмнө үзэж хараагүй орчин биш....

Нарны гүүр, “Алтай” хотхон, Дунд голын эрэг орчим, гүүр, орон сууцны хороолол дундах талбайн одоогийн орчин нөхцлийг дээрээс нь тольдож эргэн тойрныг 360 хэмжээсээр харах нь сонирхол татам. Гэтэл удалгүй энэ дүр зураг улам ч сонирхолтойгоор нүдэн дээр өнгө зүсээ өөрчилж эхэлнэ. Авто зам, явган хүн, дугуйн зам талбай, автобусны буудал, ногоон байгууламж одоогийнхоосоо хавь илүү өнгө засч, хүрээгээ тэлжээ. “Wow, хот газар гэдэг нээрээ л ийм баймаар даа” гэж эрхгүй бодогдоно.

Үргэлжлүүлээд, “25 дугаар эмийн сан” орчмын хуучирсан барилгатай гудамж талбайн одоогийн төрх рүү шилжлээ. Чанар, үзэмжийн хувьд шаардлага хангахаа болиод элэгдэж хуучирсан барилгуудыг шинээр сүндэрлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт гудамжуудыг сэргээхийг нь сэргээж, шинээр байгуулахыг нь байгуулчихаж. Автобусны буудал бүрт хяналтын камертай, цагдаагийн хяналттай юм гээч. Үнэхээр догь байна шүү.

УИХ-ын сонгуулийн дүгээр тойрог буюу Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ, Ц.Алтанцэцэг, Ц.Таванчулуу нар мөрийн хөтөлбөрөө хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн видеогоор ийнхүү танилцуулж байна.

Илүү ихийг үзэхийг хүсвэл, та өөрийн биеэр Баянгол дүүрэг дэх Ардчилсан намын үүрүүдээр зочлоорой. Үүр болгонд виртуал бодит байдал буюу VR ашиглан сонгогчдод мөрийн хөтөлбөрөө илүү сонирхолтой, интерактив байдлаар танилцуулахыг зорьж байгаа юм.

Тавдугаар сард хулгайлах гэмт хэрэг буурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг өсжээ
Тавдугаар сард хулгайлах гэмт хэрэг буурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг өсжээ
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц