Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн байдлаар Төв талбайд лили, алтанзул гэх мэт нийт 398 мянган цэцэг тарьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 398.000 гаруй цэцэг тариад байна.

Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв. Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгүүдийг дэлгээд байна.

Иймд иргэд та бүхэн цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалж байна.

55,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байхаар тохирууллаа
55,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байхаар тохирууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд