МУГТ Ц.Цогтбаатар "Парис 2024" олимпыг өнжихөөр болжээ. Тивийн эрхээр олимпод оролцох болзлоо хангасан байсан тэрбээр бэртлийн улмаас өчигдөр БНСУ-д хагалгаанд орсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Ц.Цогтбаатар эрүүл мэндийн шалтгаанаар олимпод оролцохгүй болж, түүний оронд Б.Эрдэнэбаяр олимпод хүч үзэхээр болсон байна.
Эргэн сануулахад, Ц.Цогтбаатар Казахстанд болсон Их Дуулга тэмцээний үеэр өвдөгний чагтан холбоосны бэртлээ сэдрээсэн талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.