ИЗНН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр тус намын гишүүн, МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар "Миний бие Дархан, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүсэд ИЗНН-аас нэр дэвшиж байгаа. Яагаад нэр дэвших болсон бэ гэвэл маш олон жил спортоор хичээллэж, маш олон удаа гадаад руу явж, тухайн орны хөгжил, түүхийг өөрийн биеэр харж, заримдаа цагаахан атаархал төрж миний эх орон хэзээ ийм болох бол оо гэж бодож явдаг байсан.
Тэр ч утгаараа барилдаж дуусаад, багш болоод, ЕБС байгуулаад явж байхад боловсролын тулгамдаж буй асуудлууд, хуулийн цоорхойд өртөж яваа хүний хувьд шавь нар, Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө нэр дэвшиж байгаа" гэлээ.