Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Отгонбаярууд ба Ухнаагийн ОТГОНБАЯР

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд

Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн зөвлөх Ухнаагийн Отгонбаяр, “Хурд”-ын Дамбын Отгонбаяр, үений мэс засалч Майдарын Отгонбаяр амьдай нар уулзаж, сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Ухнаагийн Отгонбаяр гурван ах, эгчтэй ч айлын бага хүү гээд эрхэлж өсөөгүй. Ах эгч нар нь насаар хол зөрүүтэй учир аав ээжийгээ ирэхэд нь өөрийнх нь хэлснээр гэр орныхоо ажлыг жимбийлгэчихдэг, гурилаа элдэж, хоолоо хийж, ус, түлээгээ базаачихдаг хүүхэд байжээ. “Хурд”-ын Д.Отгонбаяр отгон байж чадаагүй, олон дүү дагуулж, тухайн үеийн “жирэмслэлтээс хамгаалах дом”-ын үүргээ биелүүлээгүйгээ хөгжүүн дурссан. Эмч, зөвлөх Отгонбаярууд аавуудаа тээврээс ирэхэд нь хашааныхаа том хаалгыг онгойлгох, машиныг нь хучих гээд зөндөө ажилтай байснаа ярьсан. Дүнхэр цэнхэр “ЗИЛ-130”-ын бензин үнэртсэн бүхээг олон хүний бага хүүхэд насны гэгээн дурсамжийн нэг.

“Хүрэлээ ах чөлөөгөөр ирэх их гоё. Цэвэрхэн хувцсаа өмсөөд талбай орж зургаа авахуулна. Паркад ганц, хоёр тоглоом дээр сууна. Нэг төгрөгийн үнэтэй дугуй хуушуур эргүүлнэ” гэсэн тайлбартай нэгэн зураг Хүүхдийн баяраар чамгүй анхаарал татсан. 1988 оны зураг дээр 33 жилийн дараа улсын Ерөнхийлөгч болох, цэргийн сургуулийн сонсогч 20 настай У.Хүрэлсүх отгон дүүдээ малгайгаа өмсүүлж, мөрөөр нь тэврэн зогсоно.

Архангайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
Архангайд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц