Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн үед цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнөөдөр Улаанбаатар хот болон Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Тиймээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төхк-аас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.

---------------

1. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,

2. Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,

3. Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах гэх мэт,

4. Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулах,

5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх , 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.

Борооны улмаас автозам эвдэрч Хамарын хийд рүү явах боломжгүй болжээ
Борооны улмаас автозам эвдэрч Хамарын хийд рүү явах боломжгүй болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.