Монгол Улсын баг тамирчид олимпын эрх авах тоглолтоо хийсээр байна. Тодруулбал, сонирхогчийн боксын олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд болж буй. Энэ удаад, манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж буй юм. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар олимпын эрхийн төлөө эхний тулаанаа өнөөдөр хийх аж.
МУГТ Э.Цэндбаатар олимпын эрхийн төлөө эхний тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.