Өчигдөр УИХ-ын сонгуульд оролцох намуудын нэр дэвшигчдийн нэрсийг СЕХ хүлээн авч дууссан. Харин АН-ын нэр дэвшүүлэлтийн дараагаар жагсаалт болон тойргоос зарим гишүүд нэрээ татсанаар нэр дэвшигчдийн нэрс өөрчлөгдсөн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус намаас СЕХ-нд дараах байдлаар нэрсийг хүргүүлжээ.
Ингэхдээ зарим тойргууд дээр нэрс солигджээ. Тухайлбал, 4-р тойрог дээр Б.Мягмарсүрэнгийн нэр хасагдаж оронд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр орж иржээ. Мөн 10-р тойрог дээр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгийн оронд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр бичигдсэн байна. Х.Тэмүүжинг 12-р тойрог дээр өрсөлдүүлэхээр тэмдэглэжээ. Харин жагсаалтын 3 дугаарт АН-ын гишүүн Ж.Баясгалангийн оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн нэр бичигдсэн байна. 9 дүгээрт Сангийн сайд асан С.Баярцогтын нэрийг хэвээр хүргүүлжээ.