Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голууд үерлэж аюултай түвшинг давжээ

Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнөөдрийн байдлаар голуудын усны түвшин 5-20 см даван үерлэж байна. Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нуруунаас эхтэй Тэрэлж, Сөгнөгөр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгджээ. Мөн Сэлбэ, Ховд, Хариг зэрэг гол үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг, Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

Иймд дээрх голын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гурван цаг хоцорч эхэлсэн чуулганы хуралдаан 28 минут хуралдаж 5 асуудлыг хэлэлцээд завсарлав
Гурван цаг хоцорч эхэлсэн чуулганы хуралдаан 28 минут хуралдаж 5 асуудлыг хэлэлцээд завсарлав
 
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
А.Ишдоржид 12.1 жилийн ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.