Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 16 хэм дулаан. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 29 секунд

2024 оны 05-р сарын 23-ны 20 цагаас 05-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Ховд, Архангай аймгийн багийн ялсан нь Үндэсний “АЛТАН ЦОМ“-ын эзэн болно
Ховд, Архангай аймгийн багийн ялсан нь Үндэсний “АЛТАН ЦОМ“-ын эзэн болно
 
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.