Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих асуудлыг сайд Ц.Даваасүрэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

 

Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.  Барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Нийслэл болон Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав
Нийслэл болон Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.